Туркийн парламентын дэд дарга ЭСЯ-нд зочлов

2015 оны 1 сарын 16

Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Садык Якут 2015 оны 1 сарын 14-нд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов. Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг ноён С.Якутад Монгол Улсын шинэ Засгийн газрын бодлого, Монгол, Туркийн харилцааны шинэ оны зорилтын тухай ярьж танилцуулаад Туркээс манай улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ноён С.Якут Турк, Монголын парламент хоорондын харилцаа тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд элчин сайдын тавьсан хүсэлтийг судалж, хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлж, туслаж дэмжихээ илэрхийлэв. Туркийн парламентын дэд тэргүүн С.Якут Монголд хэд хэдэн удаа зочилсон бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа Туркээс Монголд хийх хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж ажилладаг туркийн улс төрийн томоохон зүтгэлтний нэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15915
0 эможи
keyboard_arrow_up