Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөнд 238.4 тэрбум төгрөг олгожээ

2015 оны 1 сарын 16

Үндэсний статистикийн хороо сар бүр монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийдэг билээ. Өчигдөр тус хорооноос 2014 оны урьдчилсан үзүүлэлтийг танилцуулсан юм. Монгол улсын хүн амын тоо өнгөрсөн оны эцэст 299549 болж, өмнөх оныхоос 65672 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 82839 хүүхэд төрсөн нь өнгөрөгч он түүхэнд хамгийн олон хүүхэд мэндэлсэн жил болж байгаа аж. Үүнээс өмнө 2013 онд 79780 хүүхэд төрж байсан гэнэ. Өнгөрсөн онд мэндэлсэн нийт 82839 хүүхдийн 1124 буюу гадаадад төрж, эх орондоо ирээд бүртгэл хийлэгсэн байна. Мөн амаржсан эхийн тоо 1857 буюу 2.3 хувиар, хүүхдийн тоо 1935 буюу 2.4 хувиар өсчээ. Түүнчлэн нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр , тэтгэмж олгосон байна. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 0.6 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин хүний хөгжил сангаас өнгөрсөн онд 18 хүртэлх насны 994.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ. Статистикийн хорооноос мэдээлснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, улсын хэмжээнд 2014 оны 12 дугаар сард өмнөх сарынхаасаа 0.8 хувь, оны эхнээс 11 хувиар өссөн дүн гарчээ. Энэ хүү өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлгийнх 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15914
0 эможи
keyboard_arrow_up