Нөөцийн мах энэ сарын 25-аас худалдаанд гарна

2015 оны 1 сарын 16

Нөөцийн махыг энэ сарын 25-аас худалдаанд гаргах боллоо хэмээн ХХААЯ-аас мэдээллээ. Энэ онд нийтдээ 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар "Баатрууд тэнгэр" компани 2450, "Мах импекс" 2230, "Мах маркет" 1845, "Эй Энд Ди Эм" 2580 тонн махыг тус тус нөөцлөөд байгаа юм байна. Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нөөцийн мах бэлтгэх санхүүжилтын 40 орчим хувийг тухайн аж ахуй, нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монгол банк гаргахаар гэрээнд тусгасан байдаг. Энэ дагуу Монгол банк 46,2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 30,5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа юм банйа. Нөөцийн мах хэдэн төгрөгөөр худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15904
0 эможи
keyboard_arrow_up