Б.Тэмүүдэр: "Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" сэдвээр тавьсан илтгэл

2015 оны 1 сарын 16

Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын "Төр хувийн хэвшлийн түншлэл-2015" өдөрлөгт Мобикомын Технологийн газрын захирал Б.Тэмүүдэрийн "Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" сэдвээр тавьсан  илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Мобиком Корпораци 2015 онд хамтын ажиллагаагаа дараах үндсэн чиглэлүүдээр хийх хүсэлтэй байгаа.

  • Нэгдүгээрт технологийн шинэчлэлийг хурдасгах,
  • Салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдлээс хамгаалах
  • Бүтээгдэхүүн экспортлох, өрсөлдөөнт орчинг бүрдүүлэх,
  • Сүлжээ дэд бүтцийн хамрах хүрээг өргөжүүлэх,
  • Контент ба аппикейшн боловсруулах гэх мэт асуудлыг дэвшүүлж байна.

Хөгжилтэй орны эдийн засгийн амжилтын явцыг харахад оновчтой чухал техник технологийг үйлдвэрлэн, цаг алдалгүй нэвтрүүлсэн байдаг. Шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд харилцаа холбоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эдийн засгийг амжилттай хөгжүүлэх түлхүүр бол харилцаа холбооны хэрэгслийг ашиглаж, нэвтрүүлэх болсон. Ийм учраас харилцаа холбооны салбар маань өөрөө шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлсэн байхыг шаарддаг. Тэгэхийн тулд бодлого зохицуулалтаар шинэчлээ дэмждэг байх, хурдтай байх хэрэгтэй.  Хамгийн тод хоцорсон жишээ бол 2014 онд болсон IPTV-ын уулзалтанд Ц.Жадамбаа дарга, Бадамсуурь дарга Мобикомын захирал нар оролцоод ирсэн. Уулзалтан дээр 5G-гийн тухай ярилцаж байна гэсэн. Харамсалтай нь манай орны хувьд 5G байтугай 4G-сүлжээгээ ч төлөвлөж чадаагүй сууж байгаа. Энэ нь манай технологийн хоцролын тод жишээ юм.

Бид юу хүсч байна гэхээр гадаадын шилдэг байгууллагатай мөр зэрэгцэн ажиллаж, шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэх юм. Бид шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Бидэнд хүний нөөцийн боломж нь бүрэн байна. Хамгийн гол нь энэ боломжийн эрх зүйн зохицуулалтыг бидэнд олгооч ээ? гэсэн хүсэлтийг тавьж байна. Мэдээлэл Харилцаа Холбооны Салбарын хэмжээнд Монгол улсын төсөвт татан оруулсан хөрөнгө оруулалт 145 тэрбум төгрөг, үүнээс үүрэн холбоо 60 орчим хувийг эзэлж байна. Шууд ажлын байр 10 мянга орчим, түүнээс багагүй шууд бус ажлын байрыг бий болгосон. Мобиком Корпорацийн хувьд 700 орчим туслан гүйцэтгэгч, 10 мянга орчим гэрээт борлуулагч байна. 2014-2015 онд хийгдсэн тайлан дээр Монгол улс өрсөлдөх чадвараараа 144 орноос ерөнхий үзүүлэлтээрээ 98-д, салбарын өөрчлөлийн чиглэлээр хэрэглэгчийн үзүүлэлтээр 50-д эрэмбэлэгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нийт давхардсан тоогоор 4,3 сая хэрэглэгч гар утас хэрэглэдэг бөгөөд үүнээс 1,5 сая хэрэглэгч нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд 2G сүлжээг 400 сум суурин газар нэвтрүүлсэн ба нийт хүн амын 98 хуьд хүрч үйлчилсэн. 3G сүлжээг 260 сум суурин газарт хүргэсэн бөгөөд хүн амын 90 хувийг хамарсан.

Сүүлийн жилүүдэд манай үйлчилгээний нэр төрөл эрс сайжирсан. Цаашид ч бүтээгдэхүүн үйлчилгээний чанар өсөн нэмэгдэнэ. Энэ нь технологийн шинэчлэлийг яаралтай хийхийг шаардаж байна. Эдгээр шаардлагыг хангахын тулд бид хамгийн түрүүнд дараагийн үеийн технологи буюу 4G-г нэвтрүүлэх орчинг бүрдүүлэх шаардлагатай.

Монгол улс 2015 онд энэ бүтцийг эхлүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна. Мөн үүний зэрэгцээ контент болон аппликейшн хөгжүүлэлтийн ажил ч чухал байр суурь эзэлнэ. Цаашид үндэсний контент болон аппликейшн хөгжүүлэлтийг дэмжиж ажиллах, хэрэглэгчдийн гарт контентын хэрэглээг бий болгож, цаашид улам нэмэгдүүлэх шаардлага байна. Үүнээс гадна 2015 онд дараах ажлуудыг хийхээр зорилго тавьсан.

Үүнд:

  • 3G сүлжээг цаашид өргөжүүлж, хүн амыг 100 хувь  хамруулах,
  • Улаанбаатар хотын дэд бүтэц хүрээгүй газар болон удирдах дэд бүтцийг хөгжүүлэх
  • Тухайн газарт байх хувийн хэвшлийн үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө орон нутаг, хотын  харилцаа холбооны технологийн ялгааг арилгахад гол чиглэлээ болгон ажиллана.

Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ болох цахим боловсролыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, ухаалаг утас болон, харилцаа холбооны төхөөрөмжинд суурилсан үйлчилгээг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зах зээлд нийлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдгээр үйлчилгээг нэвтрүүлснээр нэгдүгээрт тусгай зөвшөөрллийн тоог цөөлөх, IPTV-ны тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Үүний үр дүнд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа ажлын байрны тоо, Монгол улсын төсөвт орох татварын хэмжээ өсөх боломжтой. Гэтэл үүнийг тусгай зөвшөөрлийн тоогоор хязгаарласан байна. Манайх IPTV-ны тал дээр шаардлагаа тавьдаг, шаардлага хангасан компаниудад зөвшөөрлийг нь олгодог байх хэрэгтэй. Одоогийн байдлаар хоёр компани тусгай зөвшөөрөл авсан байгаа. Сая үлдсэн хоёр квот дээр шалгаруулалт явагдсан.  Харамсалтай нь 20 жил холбооны салбарт үйлчилгээ явуулж байгаа мобиком корпораци холбооны салбарт туршлагагүй компанид хоёрхон оноогоор ялагдсан байна. Манайх энэ IPTV-ын лицензийг авъя гэж дөрвөн жил хүсч байгаа. Үүн дээр .Жадамбаа дарга та тусалж өгнө үү гэж хүсмээр байна. Хамтын ажиллагааг бодлогоор хангах, төрийн оролцоог бууруулах, шинэ технологийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтанд татах замаар яаралтай нэвтрүүлэх бодлого зохицуулалтыг шийнэчлэх, бүтээлийн аюулгүй байдал дээр анхаарах хэрэгтэй байна. 2015 оны таван сард ICT expo болох ба энэ үйл ажиллагаа нь дэвшилтэт техник, технологийг Улаанбаатар болон орон нутгийн хэрэглэгчдэд таниулах чухал ач холбогдолтой. Мобиком корпораци нь энэ үйл ажиллагаанд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа.  Та бүхнийг ICT expo-2015-д урьж байна. Тэнд уулзацгаая. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15886
0 эможи
keyboard_arrow_up