“BEST OF MONGOLIA” -ийн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ маргааш болно

2015 оны 1 сарын 15

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг  шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой “BEST OF MONGOLIA” олон нийтийн санал асуулга 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний 12 цагт өндөрлөсөн юм. Энэхүү  санал асуулгад 68 номинацид 1300 орчим байгуулага өрсөлдөж, давхардсан тоогоор 1,800,000 хэрэглэгч хандаж 600,000 мянган саналыг өгч шилдгүүдийг тодрууллаа. Тэгвэл “олны таашаалд” нийцсэн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2014 оны маргааш  Чингис зочид буудлын “Өргөө” ресторанд  болох гэж байна. Анх  “Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо”, www.chingis.mn мэдээллийн  сайт хамтран “Best of Mongolia-2012”-ыг цахим орчинд явуулж давхардсан тоогоор 1.300.000 хүн хандан, нийт 500.000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр саналаар 60 байгууллага шалгарч “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр батламжаа гардан авч байсан юм. Харин 2013 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн хүрээнд ”Монгол залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо”, www.khunnu.mn мэдээллийн порталь сайттай хамтран амжилттай зохион явууллаа. Энд 1300 орчим байгууллага 77 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор 1,500,000 хэрэглэгч хандаж 500,000 орчим саналыг өгсөн юм. Шилдгүүдийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа “РАМАДА” зочид буудалд болж байлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15850
0 эможи
keyboard_arrow_up