Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

2015 оны 1 сарын 15

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна.

2015 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 20-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Нэгдүгээр сарын 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 17, 19-нд хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15803
0 эможи
keyboard_arrow_up