“Эрүүл нийгмийн эхлэл” сургалт зохион байгууллаа

2015 оны 1 сарын 14

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Монгол Шведийн хамтын нийгэмлэгтэй хамтран хороодын Хөгжлийн  нийгмийн  ажилтан, Халамжийн нийгмийн ажилтан, Өрхийн эмнэлгүүдийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сургуулийн Нийгмийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэдтэй харилцах харилцаа, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд, гэр бүл, харилцааны чиглэлээр мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл нийгмийн эхлэл” сургалтыг зохион  байгууллаа.
Сургалтыг Монгол Шведийн хамтын нийгэмлэгийн сургагч багш нар дараах 7 багц дээрх сэдвүүдийн хүрээнд удирдан явууллаа. Үүнд:
    Эерэг хандлагын хүч ба бүтээлч чадамж
    Мэргэжлийн итгэл үнэмшил ба амжилт
    Хамт олны хүчийг нэгтгэх арга, боломж
    Та хэрхэн өөрийгөө илэрхийлдэг вэ.
    Хүнийг судлах арга ухаанд суралцъя
    Ажлын байрны стресс, түүнийг даван туулах арга замууд
    Ёс суртахуун, ёс зүйг бид яагаад дагадаг вэ.
Тус сургалт нь нийгмийн салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудын хоорондын ажлын уялдаа холбоог хангах, бүтээлч чадамжийг дээшлүүлэх,  хамт олны хүчийг хэрхэн нэгтгэх, улмаар ажлын үр дүн сайжирч, амжилттай ажиллах талаар ойлголт, мэдлэгийг олгосон ач холбогдолтой сургалт боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15796
0 эможи
keyboard_arrow_up