Авто худалдааны цогцолборын ажил зогсчээ

2015 оны 1 сарын 14

Нийслэлийн замын түгжрэлийг сааруулах үүднээс автомашин болон техник хэрэгслийн худалдаа эрхэлдэг захуудыг нэгтгэн Автохудалдааны цогцолборт байрлуулахаар болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Автохудалдааны цогцолборын ажил зогсонги байдалд оржээ. Энэ талаар тус цогцолборын хэвлэлийн ажилтан О.Цэлмэгээс тодруулбал, “Цаг агаарын нөхцөл байдлаас үүдээд түр зогсонги байдалд орсон. Уг нь арванхоёрдугаар сарыг хүртэл ажлаа явуулж байсан. Газар шорооны ажлыг 100 хувь дуусгасан. Харин асфальтиар хучих ажлын 50 хувийг бүрэн хийсэн. Цаг уурын нөхцлөөс үүдээд энэ ажлаа зогсоогоод байна” гэсэн юм. Харин гуравдугаар сарын 1-нээс цогцолборын ажлаа үргэлжлүүлэхээр болжээ. НИТХ-ын тэргүүлэгчдийн 18-р тогтоол ёсоор бол цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сарын 1-нд ашиглалтанд орох ёстой байсан. Гэвч одоо зогссон ажлаа гуравдугаар сараас эхэлсэн тохиолдолд зургаадугаар сарын 1 гэхэд дуусгана хэмээн тооцоолжээ. Одоогоор цогцолборын эхний ээлжийн ажил 80 гаруй хувьтай байгаа гэх мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15790
0 эможи
keyboard_arrow_up