9911, 8811-тэй дугаартай хэрэглэгчдэд биеэ үнэлэхийг санал болгодог охиныг баривчиллаа

2015 оны 1 сарын 14

9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн гар утсанд үл таних дугаараас биеэ үнэлэх утга бүхий мессеж илгээж, бусдыг дарамталж мөнгө авдаг сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, 25 настай эмэгтэй Б нь 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг гэмт үйлдэл хийхдээ ашиглаж, "175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” хэмээн мессеж илгээдэг байсан аж. Мөн тэрбээр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байжээ. Өмнө нь иргэн “Б”-г 9963....дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм байна. Түүнчлэн Б нь 2014.11.28-ны өдөр иргэн Н-ийн 8811...... дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ. Цаашлаад “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний фейсбүүкийн чинь бүх найзуудад чинь тараах болно” хэмээн хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулж, улмаар 400,000 төгрөг салган авчээ. Улмаар иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаардсан байна. Энэ мэт 9911, 8811 эсхүл азын дугааруудыг таамгаар цуглуулж биеэ үнэлэх утга бүхий мессежийг илгээн хохирогчийн хувийн мэдээллийг өөртөө цуглуулан, эргүүлэн дарамтлах байдлаар гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж байжээ. Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Бусдыг дарамтлан сүрдүүлсэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15789
0 эможи
keyboard_arrow_up