8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ 20-30 хувиар өссөн

2015 оны 1 сарын 14

Орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээл авахад банкууд өөрсдийнхөө журмын хүрээнд м.кв-ын үнийн хязгаарлалт хийж байна. Тухайлбал, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахдаа хуучин орон сууц худалдан авах бол М.кв-ын үнийг 1.9 сая сая  төгрөгөөс дээш гаргахгүй байх. Харин шинэ орон сууц худалдаж авах бол м.кв-ын үнийг 2.2 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар банкууд өөрсдөө журамлаж байгаа юм байна. Энэ журмыг 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгодог томоохон арилжааны банкууд хэрэгжүүлж байгаа гэх мэдээллийг Ипотекийн корпорациас өглөө. Орон сууцны зээл авахад м.кв-ын үнийг хязгаарлаж өгснөөр үнийн өсөлтөөс сэргийлж байгаа хэрэг аж. Учир нь 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ 20-30 хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15788
0 эможи
keyboard_arrow_up