Гэмт хэрэг гардаг оргил үеийг судалжээ

2015 оны 1 сарын 14

Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна. Мөн бүртгэгдсэн гэмт хэргүүдээс “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, “Танхайрах”, “Бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргүүд ихэнхи хувийг эзэлж цаг хугацааны хувьд нийт гэмт хэргийн 35.9 хувь нь 22 цагаас 06 цагт буюу шөнийн цагаар үйлдэгдсэн бол Даваа болон Мягмар, Баасан, Бямба гарагуудад ихэвчлэн ажилгүй иргэд гэмт хэрэг үйлдсэн талаар статистик судалгаа гарсан  байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15775
0 эможи
keyboard_arrow_up