Тээврийн хэрэгслийн татвар хураалт шинэ тогтолцоонд шилжинэ

2014 оны 4 сарын 16

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд  гуравдугаар сарын 21-нээс  эхэлж одоогоор татвар, төлбөр хураалтын явц  40 хувьтай  байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Татвар, төлбөр хураах ажлын эхний шат тавдугаар сарын 31-нд дуусна. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Татвар хураалтын төв комисс тээврийн Үндэсний Дата төвтэй хамтран авто тээврийн татвар, төлбөр,  торгуулийн мэдээлэл солилцох нэгдсэн системийг хэрэгжүүлэн программ боловсруулах юм. Энэхүү системд нь авто тээврийн хэрэгсэл болон түүний эзэмшигчтэй холбоотой мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд нэгдэж,  дундын мэдээллийн сан үүсгэх юм. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яам, Татварын Ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын  төв, Авто тээврийн Үндэсний төв, Даатгал, Нийслэлийн Тээврийн газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэдээллийг нэтгэж дундын мэдээллийн сан үүсгэнэ. Ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэл сайжрахаас гадна иргэн зөвхөн torguuli.mn гэсэн цахим хуудаснаас татвар, замын төлбөр төлөлт, оношилгоо, даатгалын мэдээллээ бүрэн авах боломжтой болох юм. Мөн иргэн өөрт ойр байрлах аль ч банкинд очин татвар, төлбөрөө төлөх боломж бүрдэнэ. Цаашид автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг заавал тухайн жилийн гуравдугаар сараас зургаадугаар сарын хороонд төлж барагдуулах биш жилийн турш шинэ системийн тусламжтайгаар  татвар, төлбөрөө төлж болох юм байна. Харин тухайн жилдээ багтан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэгдсэн мэдээллийн санд орсон бүртгэлийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчид захиргааны хариуцлага тооцох юм. Энэхүү ажлыг ирэх сарын 15 гэхэд бүрэн дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1577
0 эможи
keyboard_arrow_up