Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй

2015 оны 1 сарын 14

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсэний болон болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсэний чөлөө авахаас өмнө 6 сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм. Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингаас дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн өмнө 2 сарын, төрсний дараа 2 сарын, нийт 4 сарын хугацаанд олгох хуулийн зохицуулалт хэвээр үргэлжилж байна.  Даатгуулагч эхэд олгох жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 60 орчим мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөөд байна. Харин Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд даатгуулагч эх, Нийгмийн даатгалын сангаас жирэмсэний болон амаржсаны дараах тэтгэмж авч байх 5 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас жирэмсэний тэтгэмж нэмж олгох сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй байхаар, уг даатгуулагч эхийг хүүхдээ төрсөн сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаах олгох амаржсаны  тэтгэмж дээр нэмж, 7 сар хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгож байхаар тус тус Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгасан байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй эхчүүдэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 40 мянган төгрөгийг олгох зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15739
0 эможи
keyboard_arrow_up