Цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна

2015 оны 1 сарын 14

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна.
2015 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

     Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи Говь болон зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15732
0 эможи
keyboard_arrow_up