Нийслэлийн дарга нарт цалин сонин биш гэдэг нь сонин санагдана

2015 оны 1 сарын 13

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчоо цалингүй ажиллуулах асуудлыг бүтцийн өөрчлөлтдөө тусгахаар УИХ-д санал оруулсан. Гэвч өнөөдөр УИХ-ынТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар цалингүй ажиллуулах эрх зүйн орчин бий эсэхийг ярилцаад, “Ийм боломжгүй” гэсэн хариу өгчээ. Шинэчлэгдэн өөрчлөгдөж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар нийслэл хоёр орлогчтой ажиллахаар болж байгаа аж. Тэр хоёр орлогч нь мэдээж цалинтай. Харин үлдсэн дөрвөн орлогчийг ажлаас нь явуулах шийдвэр гарч байна гэсэн үг. Байнгын хорооны хуралдаан дээр “Ер нь цалингүй ажиллаж болох уу” гэсэн асуулт хөндөгджээ. “Хуулинд хэдэн орлогч байна гэж заасан тэр хэмжээний л орлогч байна. Хоёр орлогч байна гэсэн бол хоёр л орлогч байна. Цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно. Цалингаа аваад хандивладаг зүйл бий, гэвч тэр бол огт өөр харилцаа” гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлжээ. Нээрээ ч цалингүй ажиллана гэж юу байх билээ. Тэр тусмаа төрийн байгууллагад шүү. Сайн санааны байгууллага шиг хэн нэгнийг цалингүй ажиллуулаад эхэлбэл нэгдүгээрт, төр хуулиа зөрчинө. Хоёрдугаарт, яагаад бусдын л адил ажиллаж, амьдрах гэж байгаа хүмүүс сайн дураараа, цалин орлогогүй төрд ажиллах гээд байна вэ гэдэг асуудал үүсч байгаа юм Нийслэлийн орлогч нар цалингүй ажиллах асуудлыг дагаад сошиал сүлжээгээр иргэд нэг л асуудлыг нэлээд хурц хэлбэрээр тавьжээ Энэ нь “Бидэнд цалинтай ажил олдохгүй байхад тэд яагаад цалингүй ажиллахыг хүсээд байна вэ” гэж Иргэд төрийн байгууллагад  тэр тусмаа даргын албан тушаал дээр цалингүй ажиллах гээд байгаа нь авлига авч буйн илрэл, тэдэнд цалин сонин биш ажээ гэх санал бодол, байр суурийг илэрхийлж байгаа юм. Нээрээ ч  төрийн байгууллага авлигад автсан гэх хардлага сэрдлэг байнга дагалдаж байгаа нөхцөлд нийслэлийн дарга нар цалингүй ажиллая гэх нь ёстой л өөрсдийгөө барьж өгсөн мэт хэрэг болжээ. Анх 2012 оны сонгуулийн дараа Засгийн газраас нийслэлийн Засаг даргыг зургаан орлогчтой байхаар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргаар Н.Батаа, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаар  Н.Гантөмөр, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Т.Бат-Эрдэнэ,  Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргаар Ц.Буяндалай,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргаар С.Очирбат,  Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Н.Энхцэнгэл нар ажиллаж эхэлжээ. Шинэ хуулиар эднээс дөрөв нь явж, хоёр нь үлдэх нь. Ямартай ч хуулиараа л явах нь зөв өө. Тэр тусмаа төрийн байгууллагад шүү дээ. Нөгөө талаар цалин сонин болсон цагт төрийн байгууллагад авлигал арилах болов уу. Өнөөдөр бол зарим албан тушаалтанд цалин сонин биш л байдаг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15709
0 эможи
keyboard_arrow_up