Үндэсний зөвлөлийн анхны хуралдаан боллоо

2015 оны 1 сарын 13

Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр  болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргаж, бүрэлдэхүүнийг нь баталсан  юм.

Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх нар тус тус ажиллана. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах ажлын албаны даргаар тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Ганхуяг ажиллах юм.

Өнөөдөр Үндэсний зөвлөлийн анхны хуралдаан болж, дээд түвшний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, ажлын хэсгүүдийг байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15686
0 эможи
keyboard_arrow_up