30-40 насны ганц бие хүмүүсийг танилцуулах арга хэмжээ болно

2015 оны 1 сарын 13
“Гэгээн хайрын төгөл” ТББ-аас бүх насны ганц бие хүмүүсийг танилцуулах зорилготой “Хурдан болзоо” арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар байна. 
Шинэ оны хамгийн эхний танилцуулах зорилготой арга хэмжээ 30-40 насны ганц бие хүмүүст зориулагдан 01 сарын 17-нд болохоор боллоо. 



Тэгэхээр 30-40 насны ангилалд багтах ганц бие хүмүүсийг 01 сарын 17-ны Бямба гаригийн 18.00 цагт Энхтайваны гүүр давангуут байрлах Indian Smile Restaurant-д урьж байна. Танилцуулах үдэшт хүрэлцэн ирсэнээр та нэг дор олон хүнтэй танилцаж, түүн дотроос өөрт таалагдсан, тохирох хүнээ олох боломжтой юм. Мөн танилын хүрээлэлээ өргөтгөн, шинэ найз нөхөдтэй болж нэг үдшийг шинэ жил, байгууллагын тэмдэглэлт өдөр, баяр ёслолын хүлээн авалтаас арай өөрөөр сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүсвэл танилцуулах үдэшт хүрэлцэн ирээрэй...


 
    Speed dating буюу "Хурдан Болзоо" хэмээх арга хэмжээ нь ганц бие хүмүүст зориулсан, тэднийг хооронд нь танилцуулах, нэг дор олон хүнтэй танилцаж, түүнээсээ хос болох хүнээ олоход холбох зорилго бүхий арга хэмжээ юм. "Хурдан болзоо"-н үүсэл нь Еврейчүүдээс гаралтай бөгөөд ганц бие Еврей хүмүүс гэрлэх хүнээ олохоор оролцдог болзоо байжээ. Энэ нь явсаар АНУ-д бий болж 1998 онд анхны "Хурдан Болзоо" Бэвэрли Хилст зохион байгуулагдаж байж. Түүнээс хойш өдгөөг хүртэл дэлхийн бусад оронд зохиогдох болсон байна.
 


Манай арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоо хязгаартай тул амжиж урилгаа захиалаарай. Хүйсийн тэнцвэрийг барих үүднээс бид урилгыг урьдчилан захиалга авч хүргэж өгч байгааг дуулгая. 
 


Ганц бие хүмүүсийг танилцуулах арга хэмжээ
Нас: 30-40
Хэзээ: 2015.01.17 /Бямба/ 18.00 цагт
Хаана: Indian Smile Restaurant


Бидэнтэй холбогдох дугаар:  9199-8192
Урилга: 40.0₮ /Халуун дарс, 2 төрлийн уух зүйл, оройн зоог багтсан/

Зохион байгуулагч: “Гэгээн хайрын төгөл” ТББ
Таныг хайрын тэнгэр ивээг!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15683
0 эможи
keyboard_arrow_up