Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 16

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч ноён ТАНАКА Акихико нь энэ сарын 14-17-ны хооронд Монгол улсад айлчилж, төр засгийн удирдлагуудтай уулзахын зэрэгцээ ЖАЙКА-аас Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцна. Энэ хүрээнд өнөөдөр 17:00 цагт Blue Sky зочид буудлын 3-р давхар, Топаз танхимд хэвлэлийн бага хуралтай.

 

Мэргэжлийн хуульч, сэтгүүлчдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн “Содон” иргэдийн эрх зүйн сэтгүүлийн нээлт өнөөдөр 11:30 цагаас “Интерном” номын дэлгүүрт болно.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 11:10 цагаас МУГЖ С.Жавхлан "Эсэргүүцлийн хурал" зарлалаа.

МҮОНРТ-ИЙН ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

2014.04. 16. Лхагва гарагт 12.00 цагт Биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах, өвгөдийн өв сургаалийн талаар “Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Утас: 300995, 99182236

МН мэдээллийн төвд

11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцрохыг шаардаж суулт зарлах талаараа мэдээлэл хийнэ. Тэд Х.Тэмүүжин сайдад огцрох хангалттай шалтгаан байгаа хэмээн үзэж буй.

Төрийн ордонд

04 дүгээр сарын 16-ны Лхагва гарагт:
1. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх;
• Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх;
• Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;
• Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл сонсох;
• Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцэх.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
• Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
• Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны талаар/.
Хэлэлцүүлэг:
• Хүнсний аюулгүй байдлын хүрээнд: Пестицидын зохистой хэрэглээ, түүний тулгамдсан асуудал сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “В” танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1568
0 эможи
keyboard_arrow_up