АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдана

2015 оны 1 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийн чуулга уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг томилсон. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ажиллана. Харин Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг тус тус ажиллуулахаар зарлигийн хавсралтад тусгасан байна.

АСЕМ-ийн чуулга уулзалт 2016 онд зохион байгуулахтай холбогдуулж, Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаанаа хийхээр болжээ. Уг уулзалтыг зохион байгуулалтад төсөвлөсөн таван тэрбум төгрөгийн асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Гадаад харилцааны яамны төсөвт 2.5 тэрбум, урсгал зардалд 2.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр хуваариллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15672
0 эможи
keyboard_arrow_up