Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзав

2015 оны 1 сарын 13

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сомнат Гошыг 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн харилцаа Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа талууд харилцан тэмдэглээд, цаашид энэхүү харилцааг улам бүр бэхжүүлэх, хамтын ажиллагааг батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжүүлэх асуудлаар ярилцав. Түүнчлэн, энэ онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бизнес болон соёлын бусад арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15663
0 эможи
keyboard_arrow_up