Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНФУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2015 оны 1 сарын 13

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлунэг 2015 оны 1 дүгээр сарын 12-нд өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Их эвслийн Засгийн газрын зорилт, ГХЯ-ны шинэ бүтцийн талаар мэдээлэл хийн Монгол Улсаас Европын Холбоо, түүний дотор Франц Улстай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Элчин сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон Францын компаниудын Монгол дахь үйл ажиллагааны талаар мэдээлэв. Мөн Европын Холбоог Улаанбаатарт төлөөлж буй Элчин сайдын хувиар 2016 онд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцан мэдээлэл авав. Уулзалтын үеэр сайд Л.Пүрэвсүрэн Францад болсон зэвсэгт халдлагын улмаас олон хүний амь эрсдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15662
0 эможи
keyboard_arrow_up