Зургадугаар сарын 30-нд бүх цаг нэг секунд зогсоно

2015 оны 1 сарын 13

2015 оны зургадугаар сарын 30-ны яг 23:59:59 цагт дэлхийн атомын бүх цаг нэг секунд зогсоно. Дараагийн секундээс 23:59:60 гэж тоолоод долдугаар сарын 1-ний 00:00:00 цагт шилжих юм байна. Учир нь 2015 он нэмэлт нэг секундтэй аж. Нэг минутад 60 секунд л байдаг учраас 61 дэхийг нь зогсоож өнгөрүүлэхээр одон орончид шийджээ. Энэ тухай Парисын Одон орон судлалын төв мэдэгдлээ. Цагийн этгээд үзэгдэл буюу дэлхий тэнхлэгийнхээ дагуу эргэхдээ удааширснаас ийм илүү секунд үүсэх юм байна. Үүнийг дэлхийн цагт нэмж тохируулахын тулд нэг секундийг зогсоож байгаа гэнэ. Энэ нь инженерүүдийн хувьд тун хэц үү ажил болох юм байна. Хамгийн анх 1972 онд дэлхийн цагт нэг секунд нэмэгджээ. Энэ удаагийнх 26 дахь нь болж байна. Өмнө нь 2012 онд нэмэлт нэг секунд гарч ирсэн аж. Үүнийг цагт нэмэх гэж хэд хэдэн бүс цагаа гүйцэлг үй, бэрхшээлтэй тулгарчээ. Газар хөдлөлт, далайн татлага, түрлэг, цаг агаарын онцгой үзэгдэл гэх мэт таамаглах боломжгүй хүчин зүйлс дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтийг удаашруулан, нэмэлт секунд бий болгодог. Үүнийг байнга ажиглаж, цаг тухайд нь зарлаж буй нь дэлхийн тэнхлэгээрээ эргэх хөд өлг өөнийг судалдаг эрдэмтэн, судлаачдын үүрэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15651
0 эможи
keyboard_arrow_up