“2-р суваг” телевиз нээлтээ хийлээ
2014 оны 4 сарын 15
Хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн телевизийг бүтээх зорилготой “2-р суваг” телевиз өнөөдөр нээлтээ хийлээ. Орчин үеийн иж бүрэн HD технологи бүхий төхөөрөмжөөр холбогдсон тус телевиз салбартаа “Өөр сэтгэе” уриатайгаар үйл ажиллагаагаа ийнхүү эхлүүлж байна. Тус телевизийн гүйцэтгэх захирлаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, ерөнхий продюсерээр сэтгүүлч Э.Дөлгөөн ажиллахаар боллоо.
“2-р суваг “ телевиз нь мэдээ мэдээллийн чиглэлээр ажиллах байх юм. Мөн бидний мэдэх “Цензургүй яриа” нэвтрүүлгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан үзэгчиддээ дахин хүргэх гэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1563
0 эможи