Үнэгүй гэх хогны уутыг иргэд худалдаж авдаг

2015 оны 1 сарын 12
 -2015 онд нийслэлийн төсөвт 6.7 тэрбум төгрөг төсөвлөгджээ-

“УБ хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн иргэдийг нэг ижил уутанд хогоо хийж, хаяж хэвшүүлэх зорилгоор 2013 оны аравдугаар сараас хогны уут тарааж эхэлсэн. Ингэснээр 2013 оны аравдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэл нийслэлийн есөн дүүргийн 317 мянган айлд сар бүр 15 ширхэг хогны уутыг тараасан. Энэ хооронд хогны уутанд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 5-6 сая ширхэг уут үйлдвэрлэхэд энэ мөнгийг зарцуулсан гэсэн үг.  Харин 2014 оны есдүгээр сарын 1-нээс 2015 оны хоёрдугаар сарын 1 хүртэл 2.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг албаныхан хэлэв.  Энэ мөнгөөр 26.8 сая ширхэг уут үйлдвэрлэжээ. 2015 оны нийслэлийн төсвийг батлахдаа 6.7 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрт гаргасан байна. Харин хогны уутанд яг хэчнээн төгрөг зарцуулах ёстойг хараахан гаргаагүй байгаа аж.

196k9vglvj44jrvcdreqi0ripq
-Үнэгүй гэх хогны уутыг иргэд худалдаж авдаг-

Хог хаягдлын зориулалтын уутанд хүнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх бөгөөд нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг хогны уутны зардал 1425-1575 төгрөг юм байна. Энэ төлбөрийг айл өрхүүдээс авч байгаа хогны хураамж болох 2000-2500 төгрөгөөр уут хэлбэрээр буцаан олгогдог гэдгийг албаныхан онцоллоо.
Өөрөөр хэлбэл, үнэгүй тараагаад байдаг хогны уутыг иргэд төлбөрөө өгч л авдаг гэсэн үг. Тэгэхээр сар бүр хогны мөнгө гэж халааснаасаа хэдэн төгрөгийг гаргадаг иргэд маань түүнийхээ хариуд хогны уут авдаг байна. Зарим айлуудын хувьд сар бүр хогны уутаа авах бүү хэл хэрэгжиж эхэлснээс нь хойш авч үзээгүй байдаг. Энэ нь тушаасан татварынхаа үр шимийг хүртэхгүй салхинд хийсгэж байгаа хэлбэр аж. Бүр тодруулбал, Сар болгоны талоноор 15 ширхэг уут нэг өрхөд оногдож байгаа бөгөөд 95-100 төгрөгийн өртөгтэй гэхээр 1425-1500 орчим болж байгаа юм. Энэ нь иргэдээс аваад байгаа хогны хураамжны 2000-2500 төгрөгийг буцаагаад уут хэлбэрээр өгчихөж байгаа аж.
196k9vglvj44jrvcdreqi0ripq

-Хогны уутын үйлдвэрлэгч компани нэмэгджээ-

Хогны уут үйлдвэрлэн нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалтад “ОБ пластик” ХХК, “Монгол хэвлэл” ХХК-иуд шалгарч тэдэнтэй гэрээ байгуулсан байдаг.  

Тэгвэл энэ удаад хогны уут үйлдвэрлэгч компанийн тоо нэмэгдэж “Мультипак” ХХК, “Мөнгөнпластик” ХХК мөн үйлдвэрлэж эхэлжээ. Мөн Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан даваа гээд төвлөрсөн хогийн цэг дээр хог боловсруулах үйлдвэрийн эко парк үйлдвэрлэх шийдэлд хүрчихээд байгаа аж.  Өөрөөр хэлбэл, хуучин төвлөрсөн хогийн цэгийг 3-4 дахин нэмэгдүүлж харилцан бие биетэйгээ уялдаатай байхаар эко паркийг ашиглалтанд оруулахаар болжээ. Энэ онд эхний үйлдвэрүүдээ байгуулах ажил эхлэх гэнэ. 

-Хоёр төрлийн хогны уут янз бүрийн хэлбэр, хэмжээтэйгээр тараагдана-

Энэ оноос хогийг хоёр төрлөөр ангилуулахаар нэг сард иргэдийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг бид мэдээлсэн.   Тодруулбал, хогоо ангилж цэнхэр, ногоон гэсэн хоёр төрлийн уут иргэдэд тараахаар төлөвлөж байгаа аж.   Өөрөөр хэлбэл, нэгэнд нь дахин ашиглаж болох хог, нөгөөд нь бусад хогоо хийхээр төлөвлөж байгаа аж.
Гэр болон орон сууцны хорооллын айл өрхөд олгох уутны хэмжээ, хийцийн хувьд дөрвөн төрлөөр төрөлжүүлж нийт 26 мянган уутыг үйлдвэрлэх гэрээ байгуулжээ.  Учир нь хогны уутыг айл өрхүүдэд тарааж эхэлсэнээс хойш иргэдээс хогны уутны зузааныг нэмэгдүүлэх, гэр ба орон сууцны хороололд уутны хэмжээг ялгавартай олгох зэрэг санал, хүсэлтүүд байнга ирж байсантай холбогдуулан уутны чанар, хэмжээнд өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, УБ хотын ЗАА-ны Тохижилт, хог хагдлын удирдлагын хэлтсээс хогны уутыг сэнжтэй сэнжгүй, өнгө бүрээр ялган үйлдвэрлэж иргэдэд түгээхээр бэлтгэж эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15610
0 эможи
keyboard_arrow_up