Ё.Гэрэлчулуун: Нийслэл гэдэг утгаас Улаанбаатар хотыг салгах хэрэгтэй

2014 оны 4 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг болж, оролцогчид уг асуудлаар харилцан ярилцаж шийдвэрлэх арга замын талаар байр сууриа илэрхийллээ.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдээс дурдав. Тэрээр Нийслэл гэдэг утгаас Улаанбаатар хотыг салгах ёстой гэж байлаа.

Түүний хэлсэн үгэнд дурдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох нийслэл, эдийн засаг, нийгэм, соёл, хүн ам төвлөрсөн нийслэл хот, Улаанбаатар хот гэсэн гурван ойлголт зааглагдалгүй явж иржээ. Хотын эрх зүйн байдал тодорхой бус, хот нь өөрөө Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох “нийслэл”-ээс хараат байдаг, хот үүсгэн байгуулахад оршин суугчдын оролцоо байхгүй, нийслэл дэх хотын асуудал зохицуулалтгүй хаягдсан, хотын эрх хэмжээний асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд очиж шийддэг. Ерөнхий төлөвлөлт, хотын татвар, бонд, газрын үнэ зэргийг хот өөрөө тогтоодоггүй зэрэг хүндрэл үүсдэг байна.

Эдгээрийг даван туулахын тулд УИХ-ын нэр бүхий гишүүд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга, Сангийн яаманд хүргүүлжээ. Мөн Монгол Улсын ЕрөнхийлөгчийнТамгын газрын даргын захирамжаархотын бие даасан байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийг байгуулжээ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төсөл зэргийг боловсруулж, Улаанбаатар хотод улсын зэрэглэл тогтоолгох асуудлыг УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1557
0 эможи
keyboard_arrow_up