Д.Болор-Эрдэнэ: Татвараас буцаан олгодог мөнгө жил бүр 10 гаруй тэрбумаар нэмэгддэг

2015 оны 1 сарын 11

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэээс тодрууллаа.

-Эдийн засгийн хямралаас болж байгууллагууд хэмнэлтийн горимд шилжиж, хасалт таналтыг нэлээд хийж байна. Тэгвэл энэ жил Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг иргэдэд өгөх үү?

-Хувь хүний орлогын албан татварын хууль 2007 оноос шинэчилсэн найруулгаараа одоог хүртэл хэрэгжиж байна. Хэдийгээр байгууллагууд эдийн засгийн хэмнэлтэнд орж байгаа боловч хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул 2014 онд орлого олж, орлогоосоо Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн бүр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжтой. Татвар ногдуулах орлогод үйл ажиллагааны, цалин, хөдөлмөрийн хөлсний, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны, урлаг, спортын уралдаан тэмцээний шагнал, хонжворт сугалаа зэргээс олсон орлогууд хамаарна. Эдгээрээс хуульд заасны дагуу 2-10 хувиар албан татвар ногдуулдаг. Энгийнээр тайлбарлахад татвар төлж үүргээ биелүүлсэн иргэн бүр эрхээ эдлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

-Хувь хүн байр худалдан авсан болон хувийн орон сууц барьсан тохиолдолд төлсөн татварын тодорхой хувийг буцаан олгодог юм байна. Үүнийг илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө. Тухайлбал, 100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгоно. Татвар төлөгчийн жилийн орлогын дүн, хэдэн хувиар татвар төлсөнөөс хамааран буцаан олгох татварын дүн харилцан адилгүй байна.

-Үүнд хамрагдах боломжтой иргэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай юм бол. Ер нь жилд хэчнээн хүн хамрагддаг вэ?

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг Татварын ерөнхий газрын www.mta.mn сайтын“Үйлчилгээ” цэсний хөнгөлөлт, чөлөөлөлт хэсэгт байршуулсан. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж буй иргэд жил бүр10 мянган иргэнээр, мөн буцаан олголтын дүн арав гаруй тэрбумаар нэмэгддэг. Тухайлбал, 2012 онд 48 мянган иргэн хамрагдаж 23.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байсан. Харин 2013 онд 65 мянган хүнд 36.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон.
 
- See more at: http://www.unen.mn/content/44772.shtml?alias=economy#sthash.G9hMZQsP.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15532
0 эможи
keyboard_arrow_up