Мазаалай баавгай Монголын унаган амьтан мөн гэдгийг тогтоожээ
Дэлхийн ховор амьтны нэг болох мазаалайг Монгол Улсын унаган амьтан болохыг тогтоосон байна. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр Монгол мазаалайн генийн судалгааг АНУ-ын Айдахогийн их сургуульд хийж дууссан тухай мэдээллээ. Дэлхий дээр баавгайн 13 дэд төрөл байдаг аж. Харин мазаалайг эдгээр 13 төрлийн нэг гэж өдийг хүртэл үзсээр иржээ. Тухайлбал, 1980 онд ОХУ-ын эрдэмтэд Монгол мазаалайг судлаад Түвдийн баавгай гэж тогтоосон байна. Харин АНУ-д хийсэн генийн судалгаагаар мазаалайг цор ганц, зөвхөн Монголд байдаг гэдгийг нь тогтоожээ.
Дашрамд хэлэхэд Т.Одбаяр судалгаа хийхдээ мазаалайн 600 гаруй үс, арьсны 80 дээжид 2800 туршилт хийжээ. Хүрэн баавгай нь гималайн, евроазийн, төвд, сирийн, уссурын баавгай гэх мэт 13 төрөл зүйл байдгаас эхлээд мазаалай болон хүрэн баавгай хоёрын ДНХ-ын ялгааг гаргасан байна. Хүрэн баавгай 240 нуклеотидтэй байсан бол мазаалай 232 нуклеотидтэй гарчээ.