Ч.Бат-Оргилд туслах ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ

2015 оны 1 сарын 10

“Undesten.mn” мэдээ мэдээллийн сайт нь “Зүрх зүрхнийхээ төлөө” аяныг зохион байгуулаад таван өдөр болж байна. “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн оны наймдугаар сард 38 настай Ч.Бат-Оргил гэх залуу нэг тонн орчим цементэд даруулж  хүнд гэмтэл авсны улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа талаар манай Undesten.mn сайт мэдээлсэн. Эд залуу насан дээрээ яс арьс болтлоо турж, эмчилгээ хийлгэх боломжгүй байгаа учраас бид энэхүү аяныг зохион байгуулж түүнд туслахаар болсон.   Манай сурвалжлах багийнхан өнөө өглөө 06:30 цагт Зам-Үүдэд хөл тавилаа. Ингээд Ч.Бат-Оргилд туслах ажлаа эхлүүллээ. Сум орон нутгийн удирдлагууд, эмч, эмнэлэгийн ажилтнууд, "Э-Транс" компанийн удирдлагууд гэх мэт олон хүмүүстэй уулзаж үнэн учир байдлыг олно. Мөн залуугийнхаа өвчний нарийн оношийг олж, хандивын дансанд цугларсан мөнгөөрөө цаашид эмнэлэгийн ямар тусламж үзүүлэх вэ гэдгээ шийдэх болно. Бидэнтэй хамт "Тэц 3" болон бусад байгууллагынхан мөн хамт явж байгаа. Утсаар ярьж "Эгчид нь хоёр ширхэг наалт байна яаж өгөх вэ", "Энэ залуу үхэхгүй биздээ миний дүү та хэдэд баярлалаа" гээд уйлаад ярьсан хүмүүс "Манай сургуулийнхан өнөөдөр нэгдээд мөнгө цуглууллаа бас ханын сонин хийлээ. Энэ хүн эдгээд сурах боломжтой бол манай сургууль 4 жил үнэ төлбөргүй сургахад бэлэн шүү" гээд ирсэн дээд сургуулийн багш залуу гээд олон хүний итгэлийг тээгээд бид энэхүү сайн үйлсийн аянаа эхлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15482
0 эможи
keyboard_arrow_up