Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 1 сарын 10

09:00 цагт Нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт болно. Холбогдох яам, тамгын газар, агентлаг банк санхүүгийн байгууллага оролцоно. Утас: 91040607

10:00 цагт Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одонгоор Германы монголч эрдэмтэн Оливер Корффыг шагнах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын (Соёлын төв өргөө, 6 давхарт) хурлын танхимд болно. Утас: 99018026

10:00 цагт Монголын хүүхдийн ордны Хурлын танхимд Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийн тайлангийн хурал болно. Утас: 99079762

10:30 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойг угтаж УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт Төрийн ордны Их танхимын 2-р танхимд болно.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд айл өрхүүдээр тараадаг хогийн ногоон уут үйлдвэрлэгч Монголын дөрвөн компани мэдээлэл хийнэ.

14:00 цагт АШУҮИС-н Оюутны Соёлын төвд АШУҮИС-н Шинжлэх Ухаан Технологийн сангаас санхүүжүүлж буй 500 сая төгрөгийн эрдэм шинжилгээний төслийн грантын сонгон шалгаруулалтын дүнг зарлаж, гардуулах ёслол болно. Утас: 91913865

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15452
0 эможи
keyboard_arrow_up