Чингисийн талбайд гэрэлт ёслол болно

2015 оны 1 сарын 09

Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ. Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа. Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд Монголын сэтгүүлчид нэгдэж, Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэхээр болжээ. Уг ёслол өнөөдөр орой 19:00-20:00 цагийн хооронд болох бөгөөд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцох аж. Ёслолыг МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд дамжуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15423
0 эможи
keyboard_arrow_up