“ММ агентлаг”-ийн захирал С.Батзаяа ажлаа өгнө гэв

2015 оны 1 сарын 09

МҮОНТ-ийн мэдээллийн “ММ агентлаг”-ийн захирал С.Батзаяа ажлаа өгч байгаа тухайгаа өөрийн твиттер хуудаснаа мэдэгдлээ. Тэрбээр “Би ажлаа өглөө. МҮОНРТ-ийн хуулийг хэрэгжүүлж, намын хяналтаас ангид удирдаж, олон нийтийн төлөө байгууллага болгохыг ерөөе” гэжээ. Ийнхүү МҮОНРТ-ийн Ерөнхий захирал томилогдоод удаагүй байхад МҮОНТ-ийн мэдээллийн агентлагийн захирал ажлаа өгөх тухай ам нээв. Түүний бичсэнээс харвал АН-ын генсек асан хатагтай МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болсонтой холбож харж ч болохоор байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15372
0 эможи
keyboard_arrow_up