Улсын төсөвт 3 сая доллараас илүү хөрөнгө оруулалт хийх боломж байна

2015 оны 1 сарын 08

Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн өнөөдөр буюу 1-р сарын 8-нд хэвлэлийн баг хурал зарлаж, чөлөөт бүсийн үйл явц ямар шатанд хэрхэн явагдаж байгаа талаар товч, тодорхой мэдээлэл өглөө. Орос. Хятад, Монгол 3 орны эдийн засгийн томоохон ашиг сонирхол явагдаж буй энэ бүс нутагт нэн тэргүүнд   шийдэгдээгүй байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах  эрх зүйн орчинг даруй бий болгох шаардлага тулгарч байна. Энэ бүсийн хөгжил дэд бүтцийг шийдсэнээр асар их мөнгөний урсгал орж ирэх ба, үүний тулд гадаадын  хөрөнгө оруулалт татах тэдний хөрөнгө оруулалт хийх орчинг сайжруулах тогтоолыг  ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө эцсийн байдлаар УИХ-аас батлан гаргавал зохилтой хэмээн бүс нутгийн захиргаа үзэж байгаа аж. Улсын хэмжээнд хэдэн сая доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт авчрах боломж бүхий Алтанбулаг чөлөөт бүс нь туршилтын хугацаанд  1 тербум 400 саяын борлуулалт хийгээд зогсохгүй, энэ тоо өссөөр байгаа нь аймгийн хөгжил, цаашлаад улсын эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмрийг оруулж, магадгүй олон улсын  хэмжээнд хөгжих боломж бийг харуулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15331
0 эможи
keyboard_arrow_up