Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хэрхэн хамрагдах вэ

2015 оны 1 сарын 08

Жил бүрийн 1 дүгээр сараас 2 дугаар сарын 15-ны хооронд татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авдаг.

Энэ жилийн хувьд ямар нэг өөрчлөлт ороогүй тул иргэд дараах материалыг бүрдүүлэн заасан хугацаанд багтааж, татварын албанд хандсанаар хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой юм байна.

 

Анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн хувьд 30 сая хүртэлх орлогоо татвараас чөлөөлүүлэх эрхтэй. Энэ нь 3 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ хувь хүний тухайн жилд төлсөн татвараас шалтгаалж, 3 сая төгрөгийн олголт 3-4 жилд хувааж олгогдох аж.

 

Хувь хүний орлогын татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ

    Орон сууцны хөнгөлөлт авахын тулд бүрдүүлэх материал:  (Анхны удаа авч байгаа тохиолдолд)
    Иргэний үнэмлэхний хуулбар
    Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
    Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
    Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
    Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
    Байранд төлсөн мөнгөний баримт
    ҮХХ борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт
    Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
    Таны хадгаламжийн дэвтэр, виза картны хуулбар

Орон сууцны хөнгөлөлтийг хоёр болон түүнээс дээш удаа авч байгаа тохиолдолд бүрдүүлэх материал:

    Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
    Иргэний үнэмлэхний хуулбар
    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулсан байх (дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд)
    Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын нотариатаар батлуулсан байх, эх хувь нь байгаа тохиолдолд нотариатаар батлуулах шаардлагагүй
    Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
    Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
    Орлого нотлох бусад баримт
    Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ хэрэгтэй ажээ.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал:

    Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
    Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
    ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд//эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
    Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар  төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
    Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
    Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт /Гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна./
    Эх нь эдэлж байгаа бол  хүүхдийн төрсөний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
    Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/
    Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр
    Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ ёстой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15313
0 эможи
keyboard_arrow_up