Зориулалтын зам тавихдаа харааны бэрхшээлтэй иргэдийн санал авах хэрэгтэй

2015 оны 1 сарын 08

Нийслэлээс жил бүр мөнгө гаргаж явган хүний замыг засдаг. Энэ дагуу явган хүний замд байх харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг шинэчлэж засдаг ч хангалттай төвшинд хийгдэхгүй байгааг Хараагүйчүүдын холбооноос хэлж байна. Наад зах нь хараагүй хүнд зориулсан замыг 3-н эгнээ, 2 хүн зорчих  боломжтойгоор хийх ёстой. Гэтэл  үүнийг бэлэг тэмдгийн төдий нэг эгнээ шар өнгийн цементээр хийдэг байна. Мөн хараагүйчүүдэд зориулсан зам халтиргаа ихтэй байдаг нь хүндрэл болдог гэсэн юм. Тиймээс Монголын үндэсний хараагүйчүүдын холбооныхны зүгээс гудамж талбайд баригдах замын ажилд өөрсдийнх нь төлөөллийг оруулах хэрэгтэйг хэлсэн байна. Мөн зарим хэсэгт хараагүй хүн тэр бүр зорчдоггүй гэх шалтгаанаар зориулалтын зам хийдэггүй нь тэдний эрхийг зөрчиж байгаа гэж үзсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15308
0 эможи
keyboard_arrow_up