Шинжлэх ухааны байгууллагынхан жагсаалаа түр хойшлуулав

2015 оны 1 сарын 07

Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгаж их сургуулиудын харьяанд шилжүүлэх мэдэгдлийг эсэргүүцэн тус салбарынхан ээлжит жагсаалаа цуглаан зохион байгуулна гэж мэдэгдээд байсан. Тэгвэл Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр “Жагсаал цуглаан зохион байгуулахаар бэлдэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Учир нь өчигдөр орой 17.00 цагаас хойш Л.Гантөмөр сайдтай уулзаж тодорхой зөвшилцөлд хүрсэн” гэж мэдээллээ. Түүний хэлж байгаагаар шинжлэх ухааны байгууллагыг татан буулгахгүй. Харин дотоод асуудалд нь шинэчлэл, өөрчлөлт оруулахаар болсон гэв. Гэхдээ ШУҮЭ-ийн зүгээс сайдыг хэлсэндээ хүрэх үгүйг нь харсны эцэст жагсаалаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ, одоогоор түр хугацаанд хойшлуулсан гэсэн юм. Ямартай ч өчигдрийн хэлэлцээрийн хүрээнд ШУҮЭ, БСШУЯ хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15253
0 эможи
keyboard_arrow_up