МҮОНТВ-ийн захирлаар Д.Энхтуяаг томилжээ

2015 оны 1 сарын 07

МҮОНРТ-ийн захиралаар томилогдсон Ц.Оюундарь  томилгоог хийж эхэлжээ. Тэрээр юуны түрүүнд өмнөх дарга М.Наранбаатарын томилсон МҮОНТВ-ийн захирал Ц.Лхагвадаш, дэд захирал Ч.Батцэнгэл нарын тушаалыг цуцалсан бол МҮОНТВ-ийн захирлаар Д.Энхтуяаг буцаан томилсон байна. МҮОНРТ-д өрнөж буй томилгооны асуудалтай зэрэгцэн шинэ дарга Ц.Оюундарийг эсэргүүцсэн хэсэг уран бүтээлчид шүүхэд хандах гэж байгаа тухай мэдээлэл зарим сайтад гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15239
0 эможи
keyboard_arrow_up