Морь жилд хамгийн олон хүүхэд төржээ

2015 оны 1 сарын 07

Монгол Улсын нийт хүн амын тоо 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2 995 949 болж, өмнөх оныхоос 65672 хүн буюу 2.2 хувиар өссөн дүн гарчээ.

2014 оны морь жилд 81715 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Өмнө нь 1988 онд 75832 хүүхэд, 2013 онд 79780 хүүхэд төрсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ.

Өнгөрсөн онд гадаадын улс орнуудад 1124 монгол иргэн мэндэлж, манай улс нийтдээ 82839 шинэ иргэнээр бүл нэмсэн байна.

Одоогийн байдлаар нийт хүн ам 4051-ээр нэмэгдэхэд  гурван  саяд хүрэх гэнэ.  Гурван сая дахь иргэн энэ нэгдүгээр сардаа багтаад төрчих төлөвтэй байгаа юм.

Сонирхуулахад манай улсад зургаан минут 36 секундэд нэг хүүхэд төрж, 28 минут 36 секундэд нэг хүн нас бардаг гэсэн тооцоо байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15230
0 эможи
keyboard_arrow_up