Улсын сайн малчин Цагаан сарын өмнө тодорно

2015 оны 1 сарын 07

Монгол улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амжилт гаргаж байгаа малчдыг "Улсын сайн малчин" цол,тэмдгээр шагнаж ирсэн билээ.  Уламжлал болон тогтсон эл арга хэмжээ 1992 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 496 малчин энэ цолыг хүртээд буй. Энэ жилийн хувьд хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчныхаа материалыг энэ сарын 5-ны дотор салбарын яаманд ирүүлээд байна.

Тодруулбал, орон нутагтаа мал маллагаараа тэргүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж буй малчдыг сурталчилдаг "Улсын сайн малчин" цол тэмдгээр 2012 онд 55 малчинг, 2013 онд 45 малчинг, 2014 онд 53 малчинг тус тус тодруулж байсан аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15196
0 эможи
keyboard_arrow_up