Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

2015 оны 1 сарын 07

2015 оны нэгдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.Төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 хэм, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх  голын сав газраар 10-15 хэм, Говийн бүсийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар  6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 08-наас нэгдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9--нд зүүн зүгийн нутгаар, 11-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм  дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15186
0 эможи
keyboard_arrow_up