Монголд “Porsche”-гийн диллер үйл ажиллагаагаа явуулах нь

2015 оны 1 сарын 06
АНУ, Европ, Арабын баян чинээлэг орнуудад борлуулалт өндөр байдаг “Porsche” автомашины албан ёсны борлуулагч удахгүй манайд үйл ажиллагаагаа явуулах бололтой.
 
Германы тансаг ангилалд хамаарах брэндийг Монгол Улсад “UFC” групп борлуулж магадгүй гэнэ. Ингэхдээ тэд эхний ээлжинд 20 ширхэг “Porsche” автомашин оруулж ирсэн нь тухай олон нийтийн сүлжээгээр жиг жуг ярьж байна.

Чингисийн талбайн зүүн талд, хэдхэн жилийн өмнө “Централ Тауэр” барилгад барууны томоохон брэнд “Loui vuitton” салбараа нээхэд ядуу буурай улсын иргэд худалдаж авч чадах уу гэсэн асуулт хүмүүсийн дунд яригдаж байв.

Дэлхийн томоохон брэнд ядуу буурай улсад зоригтойгоор салбараа нээж, албан ёсны эрхтэйгээр худалдаалагдана гэдэг тус улсад авлига, хээл хахууль ямархуу түвшинд байгааг шууд илтгэдэг юм гэнэ билээ.

Тэгвэл “Porsche”-гийн хамгийн түгээмэл бөгөөд олон мянга худалдаалагдсан “911” загварын үнэ нь 90-130 мянган ам.долларын үнэтэй байдаг. 2015 оны загвар нь хамгийн багадаа 165 мянган ам.доллар юм. Диллер компани нь Монголд ийм хэмжээний үнээр худалдаж авах чадвартай хүмүүс байгаа гэдгийг тооцоолсон ч байж таарна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15153
0 эможи
keyboard_arrow_up