Цэргийн бүртгэлээс завсардсан иргэдэд арга хэмжээ авахгүйгээр бүртгэнэ

2015 оны 1 сарын 06

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 20-ыг хүртэл зохион байгуулж байгаа. Тус ажлыг Нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд эхлүүлсэн бөгөөд ажлын өдөр 08-20 цаг, амралтын өдөр 10-20 цагийн хооронд бүртгэж байгаа юм байна. Энэ жилийн хувьд санаатай болон санамсаргүй байдлаар цэргийн бүртгэлээс завсардсан иргэдэд захиргааны ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр бүртгэж байгаагаараа онцлогтой ажээ. Тэгэхдээ энэ сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15133
0 эможи
keyboard_arrow_up