БЗД-т 60 орчим иргэн шинэ ажлын байртай боллоо

2014 оны 4 сарын 15

Баянзүрх дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хөрс болон орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор эко эргүүлтэй боллоо. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс “Эко эргүүл” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд 56 иргэнийг хөтөлбөрт хамруулсан байна.
Хөтөлбөрт хамрагдсан иргэд экологийн эргүүл гэж хэн болох, ямар чиг үүрэгтэй ажиллах талаар нэгдсэн ойлголттой болсон юм. Түүнчлэн байгаль орчны арчлалт хамгаалалтад нь хяналт тавих зорилт, чиг үүргийг хэрэжүүлэхэд туслах, холбогдох хууль тогтоомжийн мэдлэг бүхий чадварлаг иргэдийн төлөөлөл болж байгаагаараа онцлог аж.
 
Эко эргүүлүүд нь хариуцсан нутаг дэвсгэрийнхээ байгаль, экологийн байдал, орчны бохирдолд хяналт тавьж ажиллах ба дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс болон тухайн хорооны Засаг дарга, иргэдтэйгээ байнгын харилцаа холбоотой ажиллахаар болжээ. Түүнчлэн эко эргүүлүүд Хөдөлмөрийн хэлтсээр дамжин ажлын байртай болж байгаа юм.

- See more at: http://zasag.mn/m/bzd/view/5168#sthash.qkJXhpWq.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1509
0 эможи
keyboard_arrow_up