2014 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлсэн ажлыг цөөн үгээр

2015 оны 1 сарын 05

Хараацай хүүхдийн их наадмын шилдэг 188 авьяаслаг багачуудын гала тоглолт МҮЭСТ-д 2014 оны дөрвөн сарын 10-нд боллоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хан-Уул Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хараацай” хүүхдийн урлагийн Их наадам 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд 1300 гаруй хүүхэд авьяас, чадварыг нээн илрүүлээд байна. Энэхүү наадмын гол зорилго нь хүүхдийг бага наснаас нь үндэсний соёл, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд орших юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15084
0 эможи
keyboard_arrow_up