Танаас бэлэн мөнгө шаардсан тохиолдолд 126 дугаарт хандаарай

2015 оны 1 сарын 05

Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн  дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг илрүүлсэн байна. Иргэнээс цагдаагийн дүрэмт хувцастай этгээд бэлэн мөнгөөр торгууль төлөх эсвэл мөнгө өгвөл явуулна гэх мэтчилэн хууль бус шаардлага тавих зэрэг тохиолдолд цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, харьцааны соёл, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авдаг 126 дугаарын утсанд мэдэгдэх хэрэгтэй. Мөн иргэн өөрөө тухайн албан хаагчаас бичиг баримт хувийн дугаарыг мэдэх эрхтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15073
0 эможи
keyboard_arrow_up