Ойн цэвэрлэгээ явагдаж байна

2015 оны 1 сарын 05

Нийслэл дэх ногоон бүсийн ойд цэвэрлэгээний огтлолт хийх ажил явагдаж байна. Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхинд үндсээрээ булгарч унасан, гол ишээрээ хугарч цаашид ургах чадваргүй болсон модод бүхий Сонгинохайрхан дүүргийн Халзангийн давааны 13 га талбай, Өвөр гүнтийн аман дахь зургаан га талбайд ойн төлөв байдлыг дээшлүүлэх зорилгоор уг огтлолыг хийж байгаа аж. Ойн цэвэрлэгээний огтлолтыг холбогдох хууль журмыг баримтлан, аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж “Монголиан дендарори парк” компанийг сонгон хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна. Мөн огтлол хийсний дараа дээрхи газруудад нөхөн сэргээх арга хэмжээг 22 га талбайд хэрэгжүүлэхээр болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15041
0 эможи
keyboard_arrow_up