Шинээр төрсөн хүүхдийг цахимаар бүртгэж эхэлнэ

2015 оны 1 сарын 05

УБЕГ-аас хэрэгжүүлж буй иргэний бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Ингэснээр олон төрлийн ач холбогдлыг бий болгоно гэж үзэж байна. Тухайлбал Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэн шинэ төрсөн хүүхдээтухайн улсаддахь Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэх, боломжгүй бол тус байгууллагын цахим хуудсанд хандан бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Ингэснээр Монгол Улсын иргэн тус улсын нутаг дэвсгэр дээр төрснөөс үл хамааран төрсний бүртгэлд хамрагдах тэгш эрхийг хангах юм. Мөн эцэг эх нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй болхүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээснээр улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15032
0 эможи
keyboard_arrow_up