Монгол дахь ZTE компанидаа амжилт бүтээлээр дүүрэн 10 жилийн ойн баярын мэнд хүргэе

2014 оны 12 сарын 31

ZTE корпораци нь дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч юм. Ирж буй 2015 он бидний хувьд шинэ хандлага, алсын хараа, хэтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх онцгой жил болж байна.

 

Энэ онцгой үетэй давхцан  Монголын ZTE компанийн 10 жилийн ой тохиож байгаад корпорацийн  зүгээс баяр хүргэе.

Монгол дахь ZTE компани нь 2004 оноос эхлэн тасралтгүй хөгжил дэвшил өөд тэмүүлсээр 10 жилийг ардаа үджээ. Энэ 10 жилийн хугацаанд  улс орныг хамарсан олон том төслүүдийг оператор компаниуд, засгийн газар, агентлаг, яамдуудтай амжилттайгаар хэрэгжүүлж байсанд талархал дэвшүүлье. Эдгээрээс заримыг дурьдвал Мэдээллийн хурдны зам гэгдэх Шилэн кабелийн төслийг орон  даяар амжилттай бүтээн байгуулсанаар Монгол улсын харилцаа холбооны салбарт томоохон хөгжлийг авчирсан хэмээн итгэж байна. Мөн Шинэ Зууны боловсрол төслийг амжилттайгаар хэрэгжүүлж чадна гэдэгт найдаж байна.

Онцолж хэлэхэд манай ZTE компанийн монгол хамт олон нь бусад улс орны салбараас ур чадвар, хичээл зүтгэлээрээ ямагт бусдыг манлайлж хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн технологийн шийдлийг санал болгож, төхөөрөмжийн байнгын тасралтгүй ажиллагааг өндөр түвшинд ханган ажилладагт талархаж байна.  

Та бүхний хичээл зүтгэлийг тань хөсөрдүүлэхгүйгээр технологийн шинэ шийдлүүд, дэвшилтэт бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж байхаар бид бүхэн хичээн ажиллах болно.

Та бүхэнд баярын мэнд хүргэе.

-HAPPY NEW YEAR-

Хүндэтгэсэн

Ноён Ши Лиронг

ZTE Корпорацийн Ерөнхийлөгч

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14933
0 эможи
keyboard_arrow_up