Өнөөдөр томоохон дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана

2014 оны 12 сарын 31

Өнөөдөр он солигдох торгон мөч тохионо. Тэр ч утгаараа иргэд шинэ оноо угтахаар дэлгүүр, томоохон худалдааны төвд дугаарлах нь ихэсчээ. Ингээд худалдааны төвүүдийн өнөөдөр ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. "Нарантуул" олон улсын худалдааны төв, "Бөмбөгөр" худалдааны төв, "Баянгол" худалдааны төв, "Меркури", "Саруул" төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин томоохон дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэх нь ээ.

  • "Улсын их дэлгүүр" 08:30-22:00,
  • "Номин" их дэлгүүр 08:30-22:00,
  • "Мах мall" 10:00-21:00,
  • "Grand plaza" 09:00-21:00,
  • "Минж плаза" 10:00-22:00 ,
  • "Наран mall" 10:00-22:00 цагуудад ажиллах юм байна. Маргааш буюу нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр бүх нийтээрээ амрах учир худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14930
0 эможи
keyboard_arrow_up