“Алтан сарнай” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

2014 оны 12 сарын 31

Жил бүрийн шинэ жилийн үдэш зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам уламжлал ёсоор өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болох гэж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг, хамрах цар хүрээ, ёслол төгөлдөр өндөр хэмжээний зохион байгуулалт, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог "АЛТАН САРНАЙ"-н ийнхүү 13 дахь жилдээ шилдгүүдээ нэрлэх нь ээ.Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ 2000 онд анх "АЛТАН САРНАЙ" наадмыг зохион байгуулж байсан юм. Энэ жил доорх долоон салбарын шилдгүүдийг тодруулах юм. Ингэхдээ олон нийтийн санал асуулгыг www.altansarnai.mn сайтаар дамжуулан авсан билээ.

  1. Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
  2. Соёл урлагийн салбарын оны онцлох хүн
  3. Спортын салбарын оны онцлох хүн
  4. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн
  5. Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн
  6. Бизнесийн салбарын оны онцлох хүн
  7. Дэлхийн монгол хүн.

Шилдгүүд өнөөдөр орой тодорно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14928
0 эможи
keyboard_arrow_up