Зул сарын бяцхан сахиусан тэнгэрүүд ба Санта Клаусын түүхээс

2014 оны 12 сарын 31

Шинэ жил болон Зул сарын баярын гол бэлгэ тэмдэг бол яахын аргагүй Санта Клаус билээ. Сайхан сэтгэлт Сантагийн түүх 1823 оноос эхэлсэн бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр домгуудтай болсон байна. Ингээд Сантагийн тухай хамгийн хачирхалтай түүхүүдийг дэлгэж байна.

 photo 1419567093_0_1247d3_ab340abf_orig_zps81270ff5.jpg

Исландад Сантаг Иоль хэмээн нэрлэгдсэн 13 сахилгагүй хүмүүсээр төлөөлүүлдэг байна. Эдгээр баатрууд нь Исланд зохиолчийн Зул сарын баяраар хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг хүмүүсийн тухай бичсэн нэгэн богино шүлэгнээс үүдэлтэй гэнэ. Мөн тус бүрдээ онцлог бүхий алиа хошин, сахилгагүй зангаараа ард олны дунд нэрд гарчээ. Тэд Зул сарын баяраар айл айлд очиж хэрэг тарьдаг ч хүүхдүүдэд бэлэг өгөхөө мартдаггүй гэнэ. 13 Иоль Зул сарын баяр хүртэлх 13 хүн шөнө айлуудаар зочилдог аж. Тэднийг дагалдан өлсгөлөн хар муур явдаг бөгөөд муу хүүхдүүдийг идэж, сахилгагүй хүүхдүүдэд төмс өгдөг бол сайн хүүхдүүдийн гуталд бэлэн үлдээдэг гэсэн домог бий болжээ.

 photo 1419567113_0_1247d2_ea84feab_orig_zps04b5dd1e.jpg

Скандинавын орнуудад Санта Клаусыг Ниссе хэмээн нэрлэдэг бөгөөд түүний тухай домгууд Норвеги, Финлянд, Швед зэрэг орнуудад түгээмэл тархжээ. Түүнийг анх тариалангийн талбайг харж, хамгаалдаг бяцхан одой хүнээр дүрсэлдэг байжээ. Цаг хугацаа өнгөрч дээрх орнуудад Христийн шашин дэлгэрснээр Ниссе нь Зул сарын баярын гол бэлгэдэл болсон бөгөөд гадаад дүр төрх нь ч бас өөрчлөгджээ. Гэсэн хэдий ч Ниссе Санта Клаусаас хэд хэдэн ялгаатай гэнэ. Тэд Санта шиг том биетэй, махлаг биш бөгөөд цана, чарга хөлөглөн ирдэг ч нисдэггүй хэмээн ярьдаг билээ. Мөн Ниссе Хойд туйлд биш ой модонд амьдардаг гэсэн домог бий. Үүний зэрэгцээ Санта шиг яндангаар орж бэлэг өгдөггүй, харин хүүхдүүдийн эцэг эх юмуу хамаатан садны дүрээр ирж тэдэнд бэлэг өгдөг гэнэ.

 photo 1419567095_0_1247cd_1eb1d79f_orig_zps8269d7ec.jpg

Герман, Австри, Итали, Бразил улсуудад Сантаг “Christkind” буюу үгчилбэл “Христийн хүүхэд” хэмээн нэрлэдэг. Зарим талаараа үүнийг илүү шашны итгэл үнэмшил дээр тулгуурласан бэлгэ тэмдэг гэж үздэг билээ. Мөн түүнийг шаргал үстэй, сахиусан тэнгэрүүд мэт далавчтай хүүхдээр дүрсэлжээ. Энэхүү уламжлал католик шашинт Өмнөд болон Төв Америкийн бүс нутгуудад одоо ч мөрдөгдсөөр байна.

 photo 1419567044_0_1247ce_f761156d_orig_zps2aeca29c.jpg

Герман, Австри, Аргентин, Нидерланд зэрэг орнуудад Сантаг дагалдан явж, сахилга батыг сахиулдаг “Belsnickel” гэх хүнээр хамгийн алдартай гэнэ. Тэрээр уулын хүн мэт хувцаслаж, урт хэл унжуулсан маск зүүж явдаг аж. Хүүхдүүдийн хайртай Сантагаас ялгаатай нь тэрээр муу хүүхдүүдийг шийтгэдэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүд сахилгагүй хүүхдээ “Belsnickel”-ийг авчирна хэмээн айлгадаг болжээ. Харин Германд түүнийг арванхоёрдугаар сарын 6-нд буюу Гэгээн Николасын баярын өдрөөр сайн хүүхдүүдэд чихэр жимс, бэлэг өгдөг хэмээн ярьсаар ирсэн уламжлалтай.

 photo 1419567070_0_1247d0_eaba0e6e_orig_zps83c486b3.jpg

Гэгээн эцэг Пер Ноэль бол хамгийн алдартай хувилгаадын нэг бөгөөд Санта Клаусын франц хувилбар гэж хэлж болно. Харин тэрээр цаа буга хөлөглөхийн оронд илжиг унаж ирдэг гэнэ. Тэрээр ил зуухны дэргэд өлгөсөн оймсонд бэлэг үлдээн явдаг гэсэн домог бий. Харин сахилгагүй, муу хэрэг өдүүлсэн хүүхдийг шийтгэдэг бөгөөд эрт дээр үед  худал хэлсэн хүүхдийн хэлийг огтолдог хэмээн ярьдаг байжээ.

 photo 1419567060_0_1247cf_b7ff35b3_orig_zpsfdf03cb8.jpg

Санта Клаусын тухай түүх хамгийн анх Их Британи, Франц, Испани, Португал, Итали зэрэг улсуудад үүссэн гэдэг. Сантагийн түүх 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос үүдэлтэй бөгөөд үүнээс 40 жилийн дараа шог зураач Томас хамгийн анх Сантагийн гадаад төрхийг гаргаж иржээ. Түүний зурснаар Санта махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй байсан гэдэг. Харин 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тархсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх, хүүхэд багачуудын хайртай Санта Клаус юм. Харин зарим эх сурвалжууд Сантаг МЭ-ний IV зууны үед амьдарч байсан гэгээн Николас хэмээн тайлбарлах нь ч бий.

Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14913
0 эможи
keyboard_arrow_up